С. Сүх-Очирын солонгос хэлний сургалтын төв
한글 үсэгнээс эхлэн ухаалаг танхимд, 1993 оноос хойш солонгос-монгол хэлний орчуулга хийсэн туршлагатай синхрон орчуулагч С.Сүх-Очирын багшийн тусгай аргачлал.
Сургалтын төвийн онцлог
Солонгос хэлийг анхнаас нь зөв дуудлагатай, эх хэлээ сурч буй мэт хялбар аргаар, солонгос үндэстний түүх соёлыг хамруулж, БНСУ-ын төв аялга болох «Сөүль» аялгаар нь ярьж сурахыг хүсвэл «С. Сүх-Очирын солонгос хэлний сургалтын төв»-ийг зориорой.
한글 үсэгнээс эхлэн ухаалаг танхимд...
1993 оноос хойш солонгос-монгол хэлний орчуулга хийсэн туршлагатай синхрон орчуулагч С.Сүх-Очирын багшийн нээсэн тусгай аргачлалын дагуу тайлбар тэмдэглэгээг файлаар нь авч сурангаа 1 сарын хичээлээр 138 өгүүлбэртэй «Улаан малгайт» үлгэрийг солонгос хэл дээр цэвэрхэн дуудлагатай зөв уншиж, ойлгож, эх хэлнээ зөв орчуулж чаддаг болно.
Сургалтууд
- Үсэгнээс эхлэх анхан шатны эрчимжүүлсэн сургалт (1–4 сар)
- TOPIK II тест дээр ажиллах «дунд» болон «ахисан» шатны сургалт (5–6 сар)
- Орчуулагчийн ур чадвар сайжруулах сургалт (7-р сар)
- Синхрон орчуулгын ур чадварт суралцуулах сургалт (8-р сар)
- Солонгос ханз үсгийн сургалт (9-р сар)
Товч намтар
С. Сүх-Очир багш
Сургалтын төвийн үүсгэн байгуулагч багш, солонгос хэлний синхрон орчуулагч, бизнес эрхлэгч.
- Бакалавр — БНСУ-ын Инха их сургууль (인하대학교), улс төр, олон улсын харилцааны мэргэжлээр, 2005 он
- Магистр — Олон улсын бизнес, эдийн засгийн дээд сургууль, бизнесийн удирдлагаар, 2008 он
- Докторант — БНСУ-ын Сөүль үндэсний их сургууль (서울대학교), бизнесийн удирдлага, 2015 он
- Гадаад хэлний мэдлэг: солонгос хэлний синхрон орчуулагч, англи болон орос хэлтэй
Бүх хичээлийг БНСУ-ын төв аялга болох «Сөүль» аялгаар 1993 оноос орчуулга хийж буй синхрон орчуулагч С.Сүх-Очир багш зааж, гэрийн даалгаврыг шалгаж, цаашид Солонгост сурч, хөдөлмөр эрхлэх талаар зөвлөгөө өгнө.
Танхимаар 4 сараас дээш суралцаж, TOPIK II-т тэнцсэн суралцагчдад хүссэн сургуулийг нь С.Сүх-Очир багш зуучлалын хөлсгүйгээр олж өгнө.