МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

УУЧЛААРАЙ ОДООГИЙН БАЙДЛААР ШИНЭЭР НЭЭГДСЭН АНГИ БАЙХГҮЙ БАЙНА.

2022 оны 05-р сарын 02-ны өдөр нийтлэгдсэн.

АНХАН ШАТНЫ ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИЙН БҮРТГЭЛ НЭЭГДЛЭЭ

(Хичээл 2022 оны 05-р сарын 09-ний өдөр, Даваа гарагийн 13:00 цагт эхэлнэ.)

Солонгос хэлийг анхнаас нь ЗӨВ дуудлагатай, эх хэлээ сурч буй мэт ХЯЛБАР АРГААР, солонгос үндэстний түүх соёлыг хамруулж, БНСУ-ын төв аялга болох СОҮЛИЙН АЯЛГААР нь ярьж сурахыг хүсвэл С.Сүх-Очирын Солонгос хэлний сургалтын төвийг зориорой.

한글 үсэгнээс эхлүүлээд самбаргүй, ухаалаг танхимд, багшийн тайлбар тэмдэглэгээг файлаар нь авч сурангаа 20 хоногийн дотор 138 өгүүлбэртэй "Улаан малгайт" үлгэрийг солонгос хэл дээр зөв дуудлагатай уншиж, ойлгож, эх хэлнээ зөв орчуулж чаддаг болгоно.

ЦАГИЙН ХУВААРЬ

Даваа-Баасан гарагуудад өдөр бүр 13:00-14:20 цагуудад, 7 хоногт ажлын 5 өдөр, сард 20 өдөр, нийт 40 академик цаг хичээллэнэ. Танхимд 15 хүн сурна.

Төлбөр: 1 сарын 600,000₮.

Та манай сургалтын төвд 4 сарын хугацаанд тасралтгүй суралцвал ТОПИК4 түвшинд тэнцэх болзол хангах болно!

Төлбөр шилжүүлсэн дарааллаар бүртгэл баталгаажна.

Хаан банк 500 338 9122 Содномцогийн Сүх-Очир

Гүйлгээний утгад "нэр, утасны дугаар, 13:00" гэж бичнэ үү.

Бүх хичээлийг 1991 оноос хойш Солонгос хэлээр ярьж, орчуулга хийж буй, синхрон орчуулгын багш С.Сүх-Очир өөрөө зааж, гэрийн даалгаврыг шалгаж, цаашид солонгост сурч, хөдөлмөр эрхлэх талаар зөвөлгөө өгч, зөв чиглэлийг нь санал болгож байна.

Танхимаар 4 сараас дээш сурсан суралцагчдад хүссэн сургуулийг нь С.Сүх-Очир багш ЗУУЧЛАЛЫН ХӨЛСГҮЙГЭЭР олж өгнө!

Фэйсбүк пэйж хаяг:

С.Сүх-Очирын солонгос хэлний сургалтын төв

Тодруулах зүйл байвал 9199-5557 дугаараар холбогдоно уу.

Сургалтын төвийн хаяг:

Нийслэл Улаанбаатар хот, БГД, 19-р хороо, 4-р хороолол, Энэбишийн өргөн чөлөө 65-р байр, Сарнай төв 101 тоот

(Парадокс автобусны буудлын урд, 47-р сургуулийн ард, 4-р хорооллын 61-р байрны зүүн талд байрлах өөрийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Автомашины зогсоолтой. )


2022 оны 04-р сарын 26-ны өдөр нийтлэгдсэн.

ТОПИК2 ШАЛГАЛТАД ТЭНЦҮҮЛНЭ

TOPIK2 БУЮУ ДУНД(3-4) БОЛОН АХИСАН(5-6) ТҮВШИНД ТЭНЦҮҮЛЭХ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТЫН ЗАР

2022 оны 07-р сарын 10-ны өдөр зохион байгуулагдах Солонгос хэлний түвшин тогтоох 83 дугаар “ТОПИК”-ийн шалгалтад бэлдэх, 60 дугаар ТОПИК тест дээр ажиллах Эрчимжүүлсэн ангидаа элсэлт авч байна.

(Сургалт 2022 оны 05-р сарын 09-ний өдөр Даваа гарагт эхэлж 4 долоо хоног үргэлжилнэ)

ЦАГИЙН ХУВААРЬ

Даваа-Баасан гарагуудад өдөр бүр

Өглөөний анги: 10:30-12:00

Өдрийн анги: 16:30-18:00

Дээрх цагийн хуваарийн дагуу TOPIK2 шалгалтад тэнцүүлэх эрчимжүүлсэн сургалтад бүртгэж байна.

Хичээл өдөр бүр 2 академик цаг, 7 хоногт 5 өдөр, сард 20 өдөр, нийт 40 академик цаг үргэлжилнэ.

60 дугаар ТОПИК2 тестийн "В" вариантын асуулт бүрээр, хариултын сонголт бүр дээр ажиллана.

Сонсох, унших асуултуудыг хэрхэн зөв ойлгож оновчтой хариулах, бичих хэсэгт 200-300, 600-700 үетэй хялбар болон ахисан шатны 2 төрлийн зохион бичлэгийг солонгосоор зөв бичих аргыг зааж өгнө

Сургалтын төлбөр: 600,000 төгрөг.

Худалдаа хөгжлийн банк:

45 25 39 204 С.Сүх-Очир

Гүйлгээний утгад нэр, утасны дугаар, хичээх эхлэх цаг "10:30" эсвэл "16:30" гэж бичнэ үү.

Сургалтыг Солонгос хэлний синхрон орчуулагч, тус төвийг үүсгэн байгуулагч С.Сүх-Очир багш удирдана.

Тодруулах зүйл байвал 9199-5557 дугаараар холбогдоно уу.

Манай сургалтын төвийн бүх хичээлийг Солонгос хэлний төв аялга болох Соүлийн аялгаар 1991 оноос хойш ярьсан, синхрон орчуулгын багш С.Сүх-Очир өөрөө зааж, гэрийн даалгаврыг шалгаж, цаашид солонгост сурч, хөдөлмөр эрхлэх талаар зөвөлгөө өгч, зөв чиглүүлж байна.

Сургалтын төвийн хаяг:

Нийслэл Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 19-р хороо, Энэбишийн өргөн чөлөө 65-р байр, Сарнай төв 101 тоот

(Парадокс автобусны буудлын урд, 47-р сургуулийн ард, 61-р байрны зүүн талд орших өөрийн байранд үйл ажиллагаа явуулж байна. 10 автомашины зогсоолтой)

2022 оны 04-р сарын 25-ны өдөр нийтлэгдсэн.

Солонгос хэлний түвшин тогтоох 83 дугаар шалгалт зарлагдлаа.

ТОПИК1, ТОПИК2 шалгалтын тест дээр ажиллах 20 хоногийн тусгай сургалтыг 5, 6 дугаар саруудад нээх гэж байгаа тул сонирхсон хүмүүс

"С. Сүх-Очирын солонгос хэлний сургалтын төв" Фейсбүүк хуудас эсвэл 9191-5557 гэсэн дугаараар холбогдож мэдээлэл авна уу.

2022 оны 04-р сарын 20-ны өдөр нийтлэгдсэн.

ТОПИК2 шалгалтад 53, 54-р даалгаврын зохион бичлэгийг хэрхэн бичих талаар

53-р даалгавар

Өгөгдсөн графикийг тайлбарлахдаа Зүүн талын хэсгийг эхлээд, дээрээс доош нь тайлбарлана. Дараа нь баруун талд нь байгаа мэдээллийг тайлбарлах бөгөөд ингэхдээ тухайн өгөгдсөн мэдээлэл дээрх бүх үгийг оруулах нь зүйтэй. Даалгавартаа дунджаар 70-89 үе байдаг тул эдгээр үгнүүдийг өгүүлбэрт оруулж бичихэд 100자 буюу зохион бичлэгийн 50%-тай дүйцэх хэмжээнд хүрнэ.

53-р асуулт дээр өөрт төрсөн сэтгэгдэл, эсхүл бодлыг бичихгүйгээр зөвхөн өгөгдсөн мэдээллийг тайлбарлах ёстойг анхаарна уу

54-р даалгавар

Өөрийн бодлыг илэрхийлэхдээ өгөгдсөн 3 чиглэлийг 53-р асуулт дээр ажилласантай адил 200-250자 бүрээр бичих аргаар, оршил, үндсэн сэдэв болон өөрийн бодол, дүгнэлт гэж 3 хувааж боловсруулах нь зүйтэй.

Дүгнэлт хэсэгт өөрийн бодлыг бичих тул яаж бичвэл зөв гэсэн ойлголт байхгүй, өгөгдсөн сэдвийн хүрээнд өөрийнхөө бодлыг үндэслэлтэй болон цэгцтэй, зөв бичихэд болно. Хамгийн гол нь солонгос хүний сэтгэлгээгээр боловсруулах ёстойг анхаарч бичээрэй

Бүгдэд нь амжилт хүсье

Жич: Манай сургалтад 5, 6 сарын турш танхимаар суралцаад ТОПИК5 авбал бид ТОПИК6 автал нь 2 болон 3 сарын сургалтад ТӨЛБӨРГҮЙ оруулж зааж өгөх болно

Энэ нь 1,200,000~1,800,000 төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөр юм

2022 оны 04-р сарын 02-ны өдөр нийтлэгдсэн.

Солонгос хэлний ㄱ(기역) үсгийг "Энэ манай Г" гэж заавал ийм л зүйл болдог.

주말 잘 보내세요~!

[Жүмал чал бунэсэё] бол биш шүү!

2022 оны 04-р сарын 01-ны өдөр нийтлэгдсэн.

ЗОХИОН БИЧЛЭГ БИЧИХ СУРГАЛТ

52 ДАХЬ УДААГИЙН “ТОПИК”-ИЙН ШАЛГАЛТЫН БИЧИХ(쓰기) АСУУЛТАД АЖИЛЛАХ СУРГАЛТЫН ЗАР

(Сургалт 2022 оны 04-р сарын 04-ний өдөр Даваа гарагт эхэлж, 5 өдөр үргэлжилнэ)

ЦАГИЙН ХУВААРЬ

Даваа-Баасан гарагт өдөр бүр 18:00-19:30 цагт

Хичээл өдөр бүр 2 академик цаг, нийт 5 хоног 10 академик цаг орно.

52 дугаар ТОПИК2 тестийн "В" вариантын 51, 52, 53, 54 асуултан дээр ажиллана.

200-300, 600-700 үетэй хялбар болон ахисан шатны 2 төрлийн зохион бичлэгийг солонгосоор зөв бичих аргыг зааж өгнө

Сургалтын төлбөр: 150,000 төгрөг.

Сургалтыг Солонгос хэлний синхрон орчуулагч, тус төвийг үүсгэн байгуулагч С.Сүх-Очир багш удирдана.

Тодруулах зүйл байвал 9199-5557 дугаараар холбогдоно уу.

Манай сургалтын төвийн бүх хичээлийг Солонгос хэлний төв аялга болох Соүлийн аялгаар 1991 оноос хойш ярьсан, синхрон орчуулгын багш С.Сүх-Очир өөрөө зааж, гэрийн даалгаврыг шалгаж, цаашид солонгост сурч, хөдөлмөр эрхлэх талаар зөвөлгөө өгч, зөв чиглүүлж байна.

Сургалтын төвийн хаяг:

Нийслэл Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 19-р хороо, Энэбишийн өргөн чөлөө 65-р байр, Сарнай төв 101 тоот

(Парадокс автобусны буудлын урд, 47-р сургуулийн ард, 61-р байрны зүүн талд орших өөрийн байранд үйл ажиллагаа явуулж байна. 10 автомашины зогсоолтой).


2022 оны 03-р сарын 29-ны өдөр нийтлэгдсэн.


2022 ОНЫ 04-Р САРЫН 11-НИЙ ӨДӨР ЭХЛЭХ АНХАН ШАТНЫ ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

(Хичээл 2022 оны 04-р сарын 11-ний өдөр, Даваа гарагийн 18:00 цагт эхэлнэ.)

Солонгос хэлийг анхнаас нь ЗӨВ дуудлагатай, эх хэлээ сурч буй мэт ХЯЛБАР АРГААР, солонгос үндэстний түүх соёлыг хамруулж, БНСУ-ын төв аялга болох СОҮЛИЙН АЯЛГААР нь ярьж сурахыг хүсвэл С.Сүх-Очирын Солонгос хэлний сургалтын төвийг зориорой.

한글 үсэгнээс эхлэн самбаргүй, ухаалаг танхимд, багшийн тайлбар тэмдэглэгээг файлаар нь авч сурангаа 20 хоногийн дотор 138 өгүүлбэртэй "Улаан малгайт" үлгэрийг солонгос хэл дээр зөв дуудлагатай уншиж, ойлгож, эх хэлнээ зөв орчуулж чаддаг болгоно.

ЦАГИЙН ХУВААРЬ

Даваа-Баасан гарагуудад 18:00-19:20 цагт өдөрт академик цагаар 2 цаг, 7 хоногт 5 өдөр, сардаа 20 өдөр буюу академик 40 цаг хичээллэнэ. Танхимд 15 хүн сурна.

Төлбөр: 1 сарын 600,000₮.

Та манай сургалтын төвд 4 сарын хугацаанд суралцвал ТОПИК4 түвшинд тэнцэх болзол хангах болно!

Төлбөр шилжүүлсэн дарааллаар бүртгэл баталгаажна.

Бүх хичээлийг Солонгос хэлээр 32 дахь жилдээ ярьж, орчуулга хийж буй синхрон орчуулагч багш С.Сүх-Очир өөрөө зааж, гэрийн даалгаврыг шалгаж, цаашид солонгост сурч, хөдөлмөр эрхлэх талаар зөвөлгөө өгч, зөв чиглэлийг нь санал болгож байна.

Танхимаар 4 сараас дээш суралцаж ТОПИК оноо авсан суралцагчдад хүссэн сургуулийг нь С.Сүх-Очир багш ЗУУЧЛАЛЫН ХӨЛСГҮЙГЭЭР олж өгнө!

Фэйсбүүк пэйж хаяг:

С.Сүх-Очирын Солонгос хэлний сургалтын төв

Сургалтын төвийн хаяг:

Нийслэл Улаанбаатар хот, БГД, 19-р хороо, Энэбишийн өргөн чөлөө 65-р байр, Сарнай төв 101 тоот (Парадокс автобусны буудлын урд, 47-р сургуулийн ард, 61-р байрны зүүн талд орших өөрийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Автомашины зогсоолтой. )